Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 23-ны өдрийн 05:00 цагаас 07-р сарын 24-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 1850 мэдээлэл шалгагдсанаас гэмт хэргийн 92, зөрчлийн 1249, согтуугийн 302, зам тээврийн ослын 207, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 44 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байгаа аж.

 

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 20-р хороо “Бурхант хошуу гэх газар энэ сарын 20-ны 23:00 цагийн үед манай хүү үхрээ цуглуулах гээд явж байтал хажуу айлын 70 настай өвгөн буудсан байна” гэх мэдээллийг авч шалгажээ. Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд оршин суух эрэгтэй найман настай Т-г үхрээ туугаад явж байх үед Төв аймаг, Зуунмод хот, Баянхошууны гуравдугаар багт оршин суух, эрэгтэй, 63 настай Д гэгч нь “Тоз-8” маркийн буугаар чоно явж байна гэж андууран хүүгийн зүүн хөлийн шилбэний эрээн булчинд буудаж гэмтээсэн хэргийг тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

 

Мөн Багануур дүүргийн "Зүүн байдлаг гэх газраас усанд живж нас барсан хүүхэд Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн хүлээн авах тасагт хүргэгдэн ирлээ" гэсэн мэдээллийг авч шалгахад Багануур дүүргээс зүүн хойш 30 орчим км зайд Байдлагын голд нэг нас долоон сартай эрэгтэй Д эцэг эхийн хараа хяналтгүйн улмаас голд живж нас барсан хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

 

Баянзүрх дүүргийн “Аман хуур хотхоны .. тоотод энэ  сарын 23-ны 03:40 цагийн орчим  гар утсаа алдлаа” гэсэн мэдээллийг авч  шалгахад тус дүүргийн 14 хороонд суух эмэгтэй 24 настай С -ын “Iphone-6 S” гар утсыг хамт архи уусан гэх Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд суух эрэгтэй 27 настай М нь хулгайлсныг илрүүлэн тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст  шалгаж байна.

 

Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр ”Жанжины ... тоотод энэ сарыг 23-ны 07:30-14:00 цагийн хооронд хулгайч орсон байна” гэсэн мэдээллийг авч шалгахад Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд суух эмэгтэй 50 настай Н -ийн  дөрвөн метр урттай барилгын фасадны хөнгөн цагаан хүрээ 44 ширхэгийг Баянзүрх дүүргийн 12 хороонд суух эрэгтэй 38 настай  Ч гэгч хулгайлсныг илрүүлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

 

Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр доод салхит ... тоотод энэ сарын 22-оос 23-ны 17:30 цагийн хооронд хулгайч орсон байна” гэсэн мэдээллийг авч шалгахад Чингэлтэй дүүргийн 19-р хороонд суух эрэгтэй 37 настай Б -ын өвлийн сууцны вакум цонхыг түлхэж “Lenova”/14инч/ зөөврийн компьютер, “Sony”  зургийн аппарат, индүү зэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъят эрэгтэй 41 настай Х нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн хулгайлсаныг цагдаагийн алба хаагчнар шуурхай эрэн сурвалжилж  илрүүлснийг ЧДингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.