Би нөхөртэйгээ жил гаран үерхэж байгаад жирэмсэн болсон болохоор нэг гэрт ороод амьдарсан. Одоо охин маань таван сартай.  Ажилдаа орох гэхээр охиныг харах хүнгүй болохоор гэртээ л байгаа. Нөхөр ажлаасаа оройтож ирдэг. Ирэхэд нь халуун хоол цайтай, цэвэрхэн яваг гэж уг нь их л хичээх юм.  

Даанч нөхрийн сэтгэл надтай биш өмнөх хайртай байсан хүүхнээ хайгаад байна.  Гэрийн компьютерт ФБ нь хадгалаастай байдаг. Би хаа нэг шалгадаг. Тэгсэн хайлтан дээр нь  өмнөх найз бүсгүйгээ хайж байгаа бололтой нэрийг нь төрөл бүрээр бичсэн байна лээ.  Уянга, Учка гэх мэтээр хайгаад байна лээ.

Уг нь ч охиндоо амь. Надтай ч асуудалгүй л байх юм. Тэгсэн хэрнээ эксээ гэнэт хайгаад байхаар нь гайхаад л байна.  Би хангалтгүй байгаа юм байхдаа. Уг нь  хэрэндээ л хичээж хэвийн жиндээ очиж гэрийнхээ төсөвт чадлынхаа хэрээр л мөнгө олж байна.  

Хайж яах гэж байгаа юм болдоо.  Мэдээгүй юм шиг байх уу?  Араар тавьж тэр нь надад баригдах вий дээ гэж айх юм.