Нэг хэсэг "Umbrella" хөгжмийн нэвтрүүлгийг хөтөлж Монголын энтертаймент чиглэлийн нэвтрүүлгүүдийн өнгө төрхийг тодорхойлж явсан хөтлөгч Зулаа телевизийн урлагаас холдоод хэдийн олон жилийг өнгөрүүлжээ. Харин тэрээр энэ хугацаанд "Umbrella" дэлгүүрээ нээсэн бөгөөд түүний энэ дэлгүүр одоо олон салбартайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа юм. Усанд хаясан чулуу мэт нам гүмхэн амьдарч яваа хөтлөгч бүсгүй маань саяхан хуримын ёслолоо нижгэр хийсэн юм. Харин түүний хайрыг татсан залуу Монгол биш харийн залуу байгаад харамсах эрчүүд цөөнгүй байгаа гэсэн шүү. Ингээд авъяастай адтай бүсгүйн сүүлийн үеийн фото зургуудаас хүргэе.