​Төв аймгийн Сүмбэр сумын иргэд Засаг дарга Р.Билэгсайханыхаа талаарх нэгэн гомдлыг АТГ-т ирүүлсэн байна. Тус сумын иргэд Р.Билэгсайханыг За­саг даргаар гурван жил ажиллахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуу­лах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэр­гий­лэх хууль, Төсвийн болоод Хөрөнгө оруулал­тын тухай хууль тогтоом­жийг удаа дараа зөрчсөн гэж үзэж байгаа аж. 
Р.Билэгсайхан нь албан тушаалаа урвуулан ашиглаж, хамаатан саднаа өндөр албан тушаалд ямар нэгэн шалгуургүйгээр шууд тохоон томилдог байдал нь Сүм­бэр суманд байх ёс­той үзэг­дэл мэт болжээ. Ту­хайл¬бал, Р.Билэгсайхан дүү Р.Гэрэл­сайханыгаа сумын­хаа ерөнхий боловсролын сургуулийн захирал, эхнэр Я.Бат-Ундралаа Засаг дар­гын Тамгын газрын нийгмийн халамжийн ажил¬тан, дүү Р.Гэрэлсайханы нөхөр болох Б.Баярааг су¬мын мал эмнэлгийн албанд газар тариалан хариуцсан түшмэлээр ажилд авсан байна. 

Тухайлбал, Р.Билэгсайхан дүү Р.Гэрэлсайханыгаа сумынхаа ерөнхий боловсролын сургуулийн захирал, эхнэр Я.Бат-Ундралаа Засаг даргын Тамгын газрын нийгмийн халамжийн ажилтан, дүү Р.Гэрэлсайханы нөхөр болох Б.Баярааг сумын мал эмнэлгийн албанд газар тариалан хариуцсан түшмэлээр ажилд авсан байна. Түүнд энэ бүхэн нь багадаад хүүхдийнхээ нэр дээр “Хаш сувд” хоршоо, дүү Р.Эрдэнэсайханыхаа нэр дээр “Итернальскай” ХХК, Б.Баяраа гэгчийн  нэр дээр “Монбадрал” ХХК компани тус тус байгуулан ажиллуулж байгаа юм байна. Энэ бол орон нутагт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль огтхон ч хэрэгждэггүйн тод жишээ.  Р.Билэгсайхан нь Монгол Улсын нэг сумыг хувийн компани шиг ашиглан, дагаж мөрдөх хууль байхгүй мэтээр дур зоргоороо аашилж байгаа нь харамсалтай. Түүний байгуулсан дээрх гурван компани нь Сүмбэр сумын төсвийг болон Орон нутгийн хөрөнгөөр худалдан авах тухай хуулийг байнга зөрчиж давуу эрхээр гэрээ хийхийн зэрэгцээ зээл тусламжийг онцгой, давуу эрхтэйгээр авч ашигладаг, зээлийн гэрээний хугацаа дууссан ч эргэн төлдөггүй байна. 
Баримт дурьдваас 2010 онд ХХААҮЯ-ны Тариалан эрхлэгчдийг дэмжих сангийн шугамаар сумын жижиг тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор олгогдсон 74 сая төгрөгийн үнэтэй 12-21 маркийн тракторыг өөрийн хувийн “Хаш сувд” болон “Интернальскай” компанидаа ашигласан ч үнэ төлбөрөө одоо хүртэл хийгээгүй байгаа аж. Мөн 2007 онд сумын төсвийн газрууд болон иргэдийн төмс хүнсний ногоо хадгалах зориулалттай 30 тоннын багтаамжтай зоорины төсөл хэрэгжүүлэх хөрөнгийг аваад хувьдаа зоорь бариад одоо болтол “Хаш сувд” компани нь ашиглаж байгааг гайхаад барахгүй. “Тогтвортой амьжиргаа” төслийн хүрээнд найман сая төгрөгөөр өвсний фондын хашаа барих ёстой байсан ч эрхэм Засаг дарга маань энэхүү хашааг барихад ердөө хоёр сая орчим төгрөгийг нь зарцуулж бусдыг нь завшсан юм байна. 
Мөн тэрбээр иргэдийнхээ “тархийг угаах”-даа гаршсан нэгэн гэдгийг доорхи жишээнээс харж болох юм. “Сүмбэр суманд барьсан ахмадын танхимыг “Тогтвортой амьжиргаа” төслөөс санхүүжүүлсэн 25 сая төгрөгөөр барьсан” гэж сумынхаа хэсэг хүнд ярьж явдаг гэнэ. Харин нөгөө хэсэгт нь “Сургуулийн их засварын 198 сая төгрөгнөөс тохижуулсан” хэмээн улайх ч үгүй худлаа ярьчихдаг аж. Тиймээс Сүмбэр сумын иргэд өнөөдрийг хүртэл “Ахмадын танхим”-ыг хаанаас санхүүжүүлж, барьсныг мэддэггүй гэнэ. Инээмээр ч юм шиг, уйлмаар ч юм шиг. Гэхдээ энэхүү танхим нь үр өгөөжөө өгсөн бол хэлээд байх зүйл алга. Харамсалтай нь энэхүү ахмадын танхим гэж нэрлээд байгаа барилгыг шаардлага хангахгүй материалаар барьсан учир хашаа нь сарын дотор нурж цутгасан цементэн  талбай нь үйрч бутран цагаан тоос босож, хүүхэд ашиглах ямар ч боломжгүй болоод байгаа юм байна. Танхимд байрлуулсан тоног төхөөрөмжийг нь энэ хугацаанд нэг ч удаа ашиглаагүйгээр барахгүй өнгөрсөн онд ахмад настнуудад нэг удаа үзүүлээд л одоог хүртэл цоожтой хэвээр нь хадгалсаар л байгаа аж. 
За тэгээд өөрийн хүмүүсийг хэрэгтэй албанд тохоон томилсны хэрэг юу билээ гэдэг шиг л ерөнхий боловсролын сургуулийн урсгал засварт зориулсан санхүүжилтийг дүүгээрээ дамжуулан “идэж, уух” ажлыг хангалттай хийдэг гэнэ. 
Сумын ерөнхий боловсролын сургуулийн их засварт зориулан гаргасан 198 сая төгрөгийн хөрөнгийг 2011 оны намар аваад 2012 дуустал сунжруулж эцэст нь сумын иргэдийг сургуулийн завсарын ажилд дайчлаад одоог хүртэл хөдөлмөрийн хөлсийг нь өгөөгүй гэдгийг тус сумын иргэд ам дамжин ярьсаар үлгэр, домог мэт болгосон байдаг юм билээ. Тухайн үед төсөл хэрэгжүүлсэн компанийн удирдлага гүйцэтгэлийн дутууг санхүүжүүлэхээр 20 сая төгрөг үлдээсэн гэсэн мэдээ байдаг юм байна. Тиймээс тус сумын иргэд засварын ажлын санхүүжилт болох 198 сая төгрөгийг ерөнхий боловсролын сургуулийн захирал болох өөрийн төрсөн дүү  Р.Гэрэлсайханаараа дамжуулж, засвар хийсэн тус компанитай хувийн харилцаа тогтоож засварын мөнгөнөөс авч ашигласан байж болзошгүй гэж хардаж байгаа юм байна. 
Ах нь сумын Засаг дарга, юу дуртайгаа хуулиас гадуур хийгээд сурчихсан болохоор “Алтны дэргэдэх гууль шарлана” гэдэг үлгэрээр түүний дүү Р.Гэрэлсайханы зан ааш өдөр ирэх бүр өөрчлөгдөж, ажилчидтайгаа зүй бусаар харьцах нь ихэссэн байна.  Ёс суртахууны доголдол гаргахаас гадна өөрийн үхсэн үхрийн махаар сургуулийн хүүхдүүдэд хоол хийж өгөхийг тогоочдоо даалгаснаас тус суманд нэлээд шуугиан дэгдэж байсан түүх бий гэнэ. 
Хуулиас гадуур ажилладаг сумын Засаг даргын балаг үүгээр дуусахгүй. УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр барих ёстой байдаг гүний худгийн мөнгийг ч шунахай зандаа хөтлөгдөн халаасалсан гэдгийг нутгийн иргэд нь ил цагаан ярилцдаг юм билээ. Үүнээс гадна түүнийг сумынх нь иргэд газрын наймааны загалмайлсан эцгээр тодруулсан аж. 
Тус сумын засаг захиргааныхан газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө сүүлийн гурван жилд ИТХ-аар хэлэлцэхээр товлосон боловч өнөөг хүртэл хэлэлцээгүй нь ийм хардлагыг төрүүлээд байгаа аж.  Засаг даргын захирамжаар олгогдсон бүх газрыг аж ахуйн нэгж болон иргэд Р.Билэгсайханд авилга өгч авснаа, мөн сумын малчид өвөлжөө хаваржааныхаа газрыг 4-5 хониор авснаа ам дамжин ярьж явдаг гэнэ. Ийм л нэг үлгэр, домог ч гэмээр сумын Засаг дарга энэ бүхнийхээ ачаар  Улаанбаатарт тухлаад амжсан гэнэ. 
Тэрбээр гуравдугаар хорооллын “Модны 2”-т байрлах “Korean town” хотхонд тансаг орон сууц худалдаж авсан нь иргэдээ хуурч, доромжилж, мөлжсөнийх нь үр шим үү, ариун цагаан хөдөлмөрийнх нь үр дүн үү. 
Түүний энэ бүх үйлдэл нь Сүмбэр сумын иргэдийн дургүйцэл, эгдүүцлийг дээд цэгт нь хүргээд байгаа учир сумынх нь иргэд АТГ-т хандаж, үнэнийг шүүн тунгааж өгөхийг хүсээд байгаа юм байна.