2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ -ын Автотээврийн хяналтын мэргэжилтэн /автотээврийн хяналтын улсын байцаагч/ нарт зориулсан сургалтыг Нийслэлийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс /ЗШШАХТХ/ -тэй хамтран 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа.   

Сургалтыг  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, зөрчлийн тухай хуулийн хүрээнд Улсын ерөнхий прокуророос гаргасан тушаал, эрх зүйн хэлбэрүүд мөн эрх хязгаарлах арга хэмжээ, шийдвэрлэх арга зүйн сэдвээр НПГ-ын ЗШШАХТХ-ын хяналтын прокурор Ц.Уртнасан, Н.Отгонцэцэг нар удирдан явуулсан юм. Сургалтад “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын  нийслэл, орон нутгийн нийт 55 байцаагч хамрагдсан юм.

Тус сургалтыг зохион байгуулснаар Автотээврийн хяналтын мэргэжилтнүүдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шинээр дагаж мөрдөгдөж буй  ЗТХ, ЗШШТХуулиудыг нэг мөр ойлгох, иргэдэд зөв мэдээлэл өгөх, зам тээврийн осол саатал, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.