Льюс Варнерфорд гэх британи бүсгүй 18 удаа жирэмсэн болсон ч харамсалтай нь хүүхэд нь тогтохгүй зулбаж байсны эцэст 48 насандаа анхны үрийн зулай үнэрлэжээ. 

Тэрбээр энэ хугацаанд хэд хэдэн удаа хиймэлээр үр тогтоолгож ч үзсэн бөгөөд хүүхэдтэй болохын тулд 80 мянган фунт стерлинг зарцуулсан байна.