http://www.dorgio.mn//uploads/2017/10/7ff1fef5f5f9e3b0f17aefc23cbaaa18.jpg

 

Отгонтэнгэр ууланд сураггүй болсон хүмүүсээс долоон  хүний цогцос олдсон гэж Онцгой байдлын Ерөнхий газраас 15:20 цагийн үед мэдээллээ. 

 

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер  Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн өнгөрсөн бямба гарагт авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 10 иргэн уулнаас бууж, 17 иргэн сураггүй болоод байна. Сураггүй болсон иргэд 35-50 орчим насныхан байна.

 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Завхан аймгийн Онцгой комиссоос өнөөдөр гурван шуурхай бүлэг нэмж гаргаад байна. 

Амиа алдсан иргэд цасан нурангид даруулж амиа алдсан гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаад байгаа бөгөөд 3200 гаруй метрийн өндөрөөс хохирогчдын цогцосыг буулгаж байгаа аж. 

Г.Нар