Индонезийн Ява арлын иргэд зэрлэг гахай болон нохдын тулаан зохиодог эртний уламжлалтай аж. Тусгайлан бэлтгэсэн нохойг зэрлэг бодонгуудтай тулалдуулдаг бөгөөд тэмцээний ялагч болсон ноход эзэндээ 2000 долларыг шагнал авчирдаг байна. 

Тулаан 15-30 метр бүхий хэмжээтэй талбайд болдог бөгөөд зөвхөн  нохой нь гэмтвэл тулаан өндөрлөдөг аж. Тулаанаас эсэн мэнд үлдсэн бодонг шархыг нь эдгэрсний дараа дараагийн тулаанд оруулдаг. Харин тулаанд ялагдан амьсгал хураавал махыг нь зарж борлуулдаг.