Зохиолын дуучдаас хамгийн сайхан хос хэмээн нэрлэгдэж явсан дуучин Б.Болд Э.Чулуунчимэг нар нэг л өдөр салж өдгөө өөр өөрсдийн замаараа амьдарч яваа билээ. Тэдний салалтын шалтгаан Э.Чулуунчимэгийн сайн найз гэгдэх Х.Мөнгөнцэцэг байсан гэдгийг уншигчид маань мэдэх биз ээ. Нэг хэсэг шар хэвлэлийн бай болж явсан дуучид маань одоо нам гүмхэн амьдарч яваа. Х.Мөнгөнцэцэгийг дуучин Болдоос хөл хүнд болсон удахгүй нярайлна зэргээр бичдэг ч үнэн худлыг цаг хугацаа харуулах биз ээ. Харин Э.Чулуунчимэг саяхан өөрийн цахим хуудсанд:

"Даруу байгааг минь 
Дорой байна гэж бүү андуур
Далдалж ядсан үнэн төрхийг чинь 
Дарвайтал нь илчилж чадна шүү !!!
Зүгээр байхад минь оролдоод байвал
Зүгээр байхгүй гэдгийг минь санаарай
Гэмгүй царайлж арьс нөмөрсөн чамайг
Хэн бэ гэдгийг чинь хэлэх энүүхэнд л байна" хэмээн хатуухан хэлээд авчээ. 

Эх сурвалж: Seen.mn