22 настай залуу бүсгүй чинээлэг ахимаг насны нөхрөө хардан хутгалсан хэрэг Таиландад гарчээ. Нитта гэх бүсгүй нөхрийхөө хувцасыг угаах гэж байгаад халаасыг нь шалгатал өмднөөс нь бэлгэвч гарч иржээ. Үүнд уурссан тэрбээр ийнхүү 62 настай нөхрөө хутгалж амь насанд нь халдсан байна.