Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн энэ өдрийг "Хүний эрхийн олон улсын өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 70 дахь жилтэйгээ золгож байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан уриалгын дагуу дэлхий нийтээр иргэд, байгууллага, нийгмийн бүхий л хүрээний оролцоотойгоор хүний эрхийн асуудлыг хөндөж, эрхийнхээ төлөө тэмцэх, эрхээ шаардах талаар кампанит ажлыг бүтэн жилийн турш зохион байгуулахаар ажиллаж байна.“Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх” арга хэмжээг зохион байгуулах тул иргэд та бүхнийг өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран "Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх” арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон, Мишээл, Дүнжингарав, Оргил салбаруудад тус тус зохион байгуулах юм.

 

Хаана, хэзээ: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн байруудад

1.Дүнжингарав салбар (2017.12.05-ны өдөр)

2.Мишээл салбар (2017.12.06-ны өдөр)

3.Драгон салбар (2017.12.07-ны өдөр)