Сайн байна уу? Би 40-тэй залуу байнаа. Манай эхнэр надаас 10 дүү. 7 жилийн өмнө анхны хүү минь дөнгөж гараад байхад манай ажлын залуутай намайг араар тавьж тухайн үедээ уучлал гуйгаад дахиж тэгэхгүй гээд тэгсгээд өнгөрсөн юм. Ер нь ажлынхан найз нөхдөө гэртээ авчирч наргиж цэнгэх дэмий юм байна лээ.

За тэр ч яахав одоо гол юмаа бичье. Би Солонгос руу 3 сар явчихаад ирсэн чинь манай эхнэр өөрөөсөө дүү залуутай явалдаж байсан байх юм. Эхнэр нь надруу чат бичиж хоорондоо бичилцсэн мессежүүдийг нь надад явуулснаар би барьсан юм л даа. Би дахиж ийм алдаа гаргахгүй дахиж нэг уучлаач гээд гуйгаад байх юм. Бид 2 бага насны 2 хүүхэдтэй. Хүүхдүүдээ бодвол уучилчихмаар ч юм шиг.

Гэвч нэг хуурсан хүн дахиж хуурах гээд байдаг гэсэн. Олон дүү эхнэртэй эрчүүд зөвлөгөө өгөөч. Яах ёстой вэ? Уучлаад 2 хүүхдээ бодоод цаашдаа хамт амьдарна гэхээр яах бол? Хэрүүл тасрахгүй болсон явдлыг мартаж би яагаад ч чадахгүй юм шиг байна. 2 дахь удаагаа хууртсан болохоор.

Эцэст нь хэлэхэд би өөрөө эмэгтэйчүүдтэй уулзаж учирах нь байтугай эгцэлж ч хардаггүй ажил гэр 2-н хооронд амьдралаа өнгөрөөдөг хүн л дээ…

cekc.mn