"Шарк танк" нэвтрүүлэг гарч эхэлснээс хойш Монголчууд Б.Ренчиний зээ хүү гэгдээд буй Г.Амартүвшингийн талаар илүүтэй мэдэх болсон билээ. Хувцаслалт биеэ авч яваа байдал зэргээрээ олон хүмүүст хүндлэл төрүүлдэг Г.Амартүвшин шаркийн гэр бүл хувийн амьдралын тухай тэр бүр хүмүүс мэддэггүй. Тэгвэл түүний эхнэрийг Б.Дэлгэрмаа гэдэг бөгөөд дэлхийд алдартай  LV брэндийн салбарыг Монголд нээсэн эмэгтэй юм. Б.Дэлгэрмаагийн тус дэлгүүр нэг хэсэг амжилттай ажилсан ч өдгөө хаалгаа бариад байгаа билээ. Гэр бүлийн амьдралаа олон нийтэд ил болгохыг хүсдэггүй Г.Амартүвшин, Б.Дэлгэрмаа нар дөрвөн хүүхдийн аав, ээж гэнэ шүү. 

Эх сурвалж: Dorgio.mn