Шашин гэхээсээ илүүтэй зан үйл, удам, онго сахиусны холбоонд гол нууц нь оршдог бөөгийн үзэл бол монголчуудын эртнээс нааш дээдлэн ирсэн үндсэн зан үйл гэдгийг монгол хүн бүр мэднэ. Хэдийгээр бөөгийн үзэл нь нэг хэсэгтээ тасарсан ч сүүлийн жилүүдэд хамгийн их хүчээ авч, удам судар бүрт өөрийн үр хүүхэд, садан төрлийнхөө заяаг түшиж явдаг бөө нар бий болсон. Бөөгийн цаглашгүй их хүчийг мэдэж, мэдэрсэн, бусдаас дуулж сонссон хүмүүс онго сахиусны далд хүчинд итгэхгүй байхын аргагүй олон тохиолдлууд ар араасаагарсаар байгаа билээ. Тэгвэл тэр гайхалтай бүхнийг бодит зүйл болгож, хүний нүдэнд итгэмгүй далдын хүчийг ашиглан, бусдад тус нэмэр хүргэж яваа хүн бол Оросын холбооны улсын Зөн Билгийн Тулааны 13 дах үеийн ялагч Дмитрий Волхов юм. Тэрээр тэнгэр, удам, сахиустай холбогддог оросын цөөхөн хэдэн бөө нарын нэг юм. Зөвхөн тэмцээндээ амжилттай оролцох төдийгүй бүх шашны төрөл бүрийн арга, далд хүчтэй зөн билэгтнүүдээс эрдэм авьяас чадвар, далдыг харах чадвар, далдын хүчтэй харьцах ур дүйгээрээ ялгаран шалгарч, ялагч болсон тэрээр бөөгийн хүч чадлыг ийнхүү хойд хөршид харуулж чадсан юм. Тэгвэл Зөн Билгийн Тулааны ялагч Дмитрий Волхов ирж буй хөх морин жилийг сонгон манай оронд ирж, олон нийтэд зориулсан лекц уншихаар болжээ. Цагаан сарын өмнөхөн ирж байгаа учраас ирэх жилдээ алба ажил, амин хувийн асуудал, эрүүл мэнд, бизнесийн тал дээр тус дэм хэрэгтэй байгаа хүмүүстэй тусгайлсан буюу VIP уулзалт, хүлээн авалтыг зохион байгуулахаар болсон байна. Энэ арга хэмжээнд оролцох хүний тоо хязгаартай байгаа бөгөөд энд оролцсон хүмүүс Дмитрий Волховтой хамт үдшийн зоог бариж, урлагийн тоглолт үзэх юм. Хамгийн чухал нь Дмитрий Волхов хүн бүртэй дотночлон уулзаж, хамтдаа зургаа авахуулан, зарим нэгэнд нь зөвлөгөө өгөх юм байна. Мөн өөрийн бэлдэж авчирсан шившлэгтэй эрдэнийн чулуугаа хүн бүрт өгч, энергиэсээ хуваалцан, ардын домыг хэрэглэх аргыг зааж, энерги, далдын хүчний бүх л боломжит аргуудаас хэлж өгөх юм байна. Мөн лекцэнд уншсан сэдвээрээ ярилцаж, хүмүүсийн асуусан асуултанд хариулна. VIP хүлээн авалтын тасалбар 100 долларын үнэтэй гэнэ. Мэдээллийн зууч 1950-аар үнэгүй хүргэж өгч байгааг дуулгая.VIP хүлээн авалтын тасалбар эрэлт ихтэй байгаа гэнэ. Учир нь цагаан сарын өмнө ажил үйлсээ тэгшитгэх гэсэн энергийн алдагдлаа нөхөн сэргээж, ирэх ондоо аз хийморь бэлгэдсэн хүмүүс Дмитрий Волховыг монголд урин авчирч буй Их Халуун Сэтгэл төрийн бус байгууллагад тасалбараа түрүүлж захиалаад эхэлсэн гэнэ. Дмитрий Волховын лекцийн болон VIP уулзалтын тасалбар 1 сарын 1-ээс 1950-аар худалдаанд гарч эхэллээ.