Вакцин гэж чухам юу юм бэ? Хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалж байна гээд авралын тун хийлгээд байна уу, эсвэл үхлийн тун хийлгээд байна уу гэх бодол эцэг, эх болсон хүн бүрийн толгойд эргэлдэж буй биз.

Вакцин гэх жижиг тарианы талаар сүүлийн үед гарч байгаа мэдээлэл дээрх бодлыг хөврүүлэх боллоо. Бид хэнд итгэж, хэнд найдаж, эрүүл мэндээ даатгах вэ. Сэтгүүлч Т.Алтанцэцэг бямба гарагт өөрийн фэйсбүүк хуудсандаа "Вакцин гэдэг нэг жижигхээн тариаг тарьсаар олон жил болж байна. Энд нэг зүйлийг дуугүй өнгөрч боломгүй санагдлаа. Намайг оны өмнөхөн эмнэлгээсээ гараад Сөүлд /би Сөүлээс өөр хотод эмнэлэгт байв/ ирэхэд уулзсан монгол хүн болгон вакцинаас болж хүүхэд нь яагаад байгаа нь мэдэгдэхгүй өвдсөн гээд олон эцэг эх хүүхдээ аваад Солонгост эмнэлэгт ирж байгаа талаар ярьсан. Намайг сэтгүүлч хүнийхээ хувьд та энэ талаар тодруулаач гэдэг хүсэлт ч тавьсан. Ер нь вакцин нэрийн дор бидний үр хүүхдэд юу тариад байна аа??? Хаанаас энэ вакцин гэгчийг оруулж ирээд байнаа???" хэмээсэн байна. Мөн  Вакцины талаар эрэн сурвалжлаач хэмээн үзэгт нэгтнүүдээсээ хүсчээ.

 

Яагаад вакцин Монголын ирээдүй болсон бяцхан үрсэд муугаар нөлөөлж, тэдний амь насанд заналхийлээд байгаад Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд тайлбар хийнэ гэдэгт найдаж байна.

 

Вакцинаас үүдэж, хүүхдүүд эд эрхтнээсээ салах, эсвэл насан туршийн өвчэй болох тохиолдлууд гарсаар байгааг хэвлэлээр гарч байгаа мэдээллээс харж болно.

 

А.Зүмбэр, дөрвөн сартай. Тавт вакцинийг дөрвөн сартайд нь хийсний дараа таталт өгсөн. Тархины хүчилтөрөгчийн архаг дутмагшил гэсэн оноштой. БНСУ-д яаралтай эмчилгээнд орох шаардлагатай болж, олон нийтийн сүлжээгээр дамжуулан хандив хүссэн. Арваннэгдүгээр сард олон нийтэд анх мэдээлсэн.

 

Н.Энхбилэг, хоёрдугаар анги. Сахуугийн вакцин хийлгэсэн өдрөөсөө хэл ам бадайрч, улмаар гар, хэлний эд эс үхжиж эхэлсэн. Одоо маш хүнд, Эх нялхсын төвд хэвтэж байгаа. Онош нь “Синдромостивенжонса”.

 

Түүнчлэн фэйсбүүк хуудсанд Г.Хандаа гэх эх "Манайд энэ вакциныг маш сайн судлах хэрэгтэй байх аа бас өрхийн эмч нарын мэргэжлийг сайжруулахгүй бол үнэхээр хэцүү болоод байна манай бага дүүгийн 1 сартай хүүхдийг өрхийн эмч нь үзээд зүгээр гээд явуулаад 2 хонохгүй бие нь нэг л биш байхаар нь дүүргийн хүүхдийн түргэнд үзүүлсэн тэгээд ч эмч нь юм хэлсэнгүй тэгээд дахин 2 хоноод л бие нь хөрөөд нэг л биш болохоор нь эх нялхаст хэвтүүллээ. Таньдаг хүн байсан тулдаа л энд хэвтүүллээ. Эндэхийн эмчийн хэлж байгаагаар хоёрхон минут л хоцорсон бол хүүхдээ алдах байлаа" гэсэн  үнэхээр хэлэх үг олдохгүй байна энэ эмч нарыг эмч гэх үү юу гэх вэ хэнд хаана хандахаа ч мэдэхгүй байна. Хатгаа ханиадыг оношилж эмчилж чадахгүй эмчийг эмч гэж хэр олон хүн итгэх бол" хэмээсэн байна. Мөн л хүүхэд вакцин хийлгэсний дараа өвджээ. Бидэнд мэдэгдэж байгаа тохиолдлууд цөөн ч гэлээ мэдэгдээгүй олон байж болох. Вакцин хийлгэснээсээ болоод хөлөнд нь ургацаг ургаж, олон жил шаналсан охин өнгөрсөн жил өдийд эх нялхаст хагалгаанд орж байсан. Энэ талаар МҮОНТ-ын ММ агентлаг мэдээлж байсан. Ц гэх охин ой гарантай байхдаа вакцин тариулж, тэр нь хатуурсаар эсэртээ хөл нь өвддөг болсон гэж байгаа. Ингээд эцэг эх нь эмчид хандаж, хагалгаа хийлгэж авахуулжээ. Түүнчлэн вакцин хийлгэснээс болж насан туршийн суугаа болсон хүүгийн талаар ч тухайн үед мэдээлж байсан билээ. Энэ мэт вакцины хор уршиг мэр сэр гарсаар байгаа юм. Вакцинаас болж хүүхдүүд эрүүл мэндээр хохирч байгаа энэ явдалд эмч буруутай юу, эсвэл тухайн вакцин уу. Үүнийг ҮАБЗ анхааралдаа авах нь зүйн хэрэг болов уу.

 

Н.Чинзориг