Өмнөговь аймгийн Баяндалай сумын Дундын-Ар булаг хэмээх газарт өвөлжиж байсан  малчин Д.Чадраабалын хотонд хээрийн чоно халдаж, уруулсан малаас “галзуу” өвчин илэрсэн тул тус суманд хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Тодруулбал малчин Д.Чадраабалын бог малын хотод чоно орж 40 бог, нэг нохой урж гэмтээжээ. Улмаар уруулсан малыг устгалд оруулж, дээж аван аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд “Галзуу” өвчний вирус илэрчээ. Иймд тус сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоов.