Таиландын кофе хаусын эзэн гэх нэгэн эр өөрийн газраа олон үйлчлүүлэгч татахын тулд эротик зурагтай сурталчилгааны зурагт хуудас тараажээ. 

Харин энэ сурталчилгаа нь түүнд шоронд хоригдол ял авчирчээ. Сурталчилгаа хэтэрхий садар самуун сурталчилсан агуулгатай байна гэж үзэн Таиландын шүүхээс түүнд таван жил хоригдол ял оноожээ.