Охидын хамтлаг дундаа олон жил уран бүтээлээ туурвисан хамтлаг бол “3 охин” билээ. Дунд сургуулийн нэг ангийн охид МУГЖ, дуучин Т.Ариунаа, поп дива дуучин Ж.Алтанцэцэг нарын тоглолтод оролцож, дуулж эхэлсэн нь "Гурван охин" хамтлагийн эхлэл гэхэд хилсдэхгүй.

Өдгөө гурван охин тун ч их өөрчлөгдөөд байгаа билээ. Нас биед хүрч эхнээсээ ээж болж зарим нь бүүр хоёр дахь амьдралаа ч эхлүүлээд байгаа. Хамтлагийн гишүүн Анхмаа Худалдаа хөгжлийн банкны залуухан захирал Орхонтой хайр дурлалын холбоо үүсгэсэн бол хамтлагийн гишүүн Ану ч мөн өнгөрсөн жилээс шинэ хайртайгаа учиран завгүй яваа. Тэгвэл хамтлагийн ахлагч Соло буюу Д.Солонго л ганц бие бүсгүй хэвээр байгаа аж.

Өнгөрсөн энэ хугацаанд гишүүд дундаас гадаад үзэмжээрээ хамгийн их өөрчлөгдсөн нь дуучин Соло буюу Д.Солонго юм. Түүний тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрээр бичиж байна. Солонгоо төрөл арилжжээ гэх нэгэн ч байгаа юм.