Өнөөдөр нийслэлийн хэмцээнд дараах гурван байрлалд түр хугацаагаао зам хаах юм байна. 

1. БЗД Доржийн гудамж буюу Хил Хамгаалах Ерөнхий Газрын хойд талын замд “МЭЗ” ХХК 2018/05/26-ны 23:00 цагаас 2018/05/27-ны 07:00 цагийн хооронд дулааны шугам угсрах ажил хийх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана.

2. БЗД Дамдинсүрэнгийн гудамжинд “Бөртэ Трейд” ХХК 2018/05/26-ны 23:00 цагаас 2018/05/27-ны 07:00 цагийн хооронд зам хааж, бохир усны шугам татах ажил хийнэ.

3. ХУД, 3-р хороо, Энгельсийн гудамжинд 2018/05/26-ны 23:00 цагаас 2018/05/27-ны 07:00 цагийн хооронд дулааны шугам солих ажил хийнэ.