Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж нарын нэр бүхий гишүүдээс 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Тэгвэл энэхүү хуулийн төслийг дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж зармын зөрүүтэй саналуудаар санал хурааж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн “273.2./Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/” гэсний дараа “, Эрүүгийн хуулийн 1661 /Мөнгө угаах/” гэж тус тус нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжээгүй. Энэ саналыг УИХ-ын чуулганаар мөн дэмжигдэлгүй унасан.