2018 наймдугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд Замын цагдаагийн албанд нийт 1284 дуудлага мэдээлэл ирснээс зам тээврийн ослын 959 дуудлага бүртгэгджээ.

Ослын улмаас нийслэлд хоёр хүний амь нас хохирч, 29 хүн гэмтэж бэртсэнээс 9 нь бага насны хүүхэд байсан аж. Мөн орон нутагт хоёр бага насны хүүхэд, гурван том хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг тус тус шалгаж буй юм байна. 

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутаг “Их хавчиг” гэх газар шороон замд "H.Porter" маркийн автомашин жолоочгүй үедээ өнхөрч, явган зорчигч нэг настай Д-г мөргөж, амь насыг нь хохироожээ. Баянгол дүүргийн нутаг Нарны зам, Барс захын хойд замд амины "T.Harrier" маркийн автомашины жолооч О нь явган хүний гарцаар гарч явсан 8 настай Б-г мөргөж гэмтээсэн зэрэг ослууд бүртгэгдсэн байна.