Өнөөдөр Дамжуулах станц дээр гэмтэл гарч 10.00 цагаас эхлэн хотын төвийн дүүргүүдэд цахилгаан тасарлаа. Энэ талаар тодруулахад, "Дамжуулах станц дээр гэмтэл гарч цахилгаан түр хязгаарласан. Инженерүүд шуурхай арга хэмжээ авч, эхнээс нь сэргээж эхэлсэн. Шуурхай арга хэмжээ авч байна" гэлээ. 

Шуурхай арга хэмжээ авч буй тул зарим газрууд цахилгаанаа залгуулаад эхэлсэг гэдгийг мөн хэллээ. Гэмтэлийн талаар удахгүй албан ёсны мэдээллийг хийнэ гэж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээлэл өгч байна.

Хэдий хугацаагаар цахилгааныг хязгаарлах нь тодорхойгүй байна гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ цахилгаан тасарснаас хойш 50 минутын дараа буюу 10.50 цагт Улаанбаатар хотын төв хэсэг болох Төрийн ордныг тойрсон албан газар, аж ахуйн нэгжүүдэд цахилгаан түгээж эхлээд байна. Мөн эмнэлэг, цагдаа, онцгой зэрэг газрууд ч цахилгаанаар хангагдаад байна.