1990-д оны дундуур Монголын сайхан хүүхний нэг хэмээн яригдаж байсан эмэгтэйн нэг бол жүжигчин О.Энхтуул билээ. Жүжигчин бүсгүйг Герман эртэй дэр нэгтгэж, сайхан хосуудын тоонд оруулдаг байсан.

Яагаад байсан хэмээн өнгөрсөн цаг дээр ярьж байгаа учир нь тэрбээр Герман нөхрөөсөө албан ёсоор салж, эх орондоо амьдрахаар иржээ. Тэдний хооронд ямар нэг хардалт, үл ойлголцол, хууралт огт байгаагүй, зүгээр л хайртай эхнэрээ эрх дураараа чөлөөтэй амьдар гээд чөлөөлж явуулсан хэмээн тэрбээр салалтынхаа тухай нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Түүний хоёр дахь нөхөр Клауссыг нэгэн цагт Хан Бройгийн эзэн гэдгээр нь сайн мэддэг байсан. Харин тэд Германд амьдрах болсон сүүлийн 10 гаруй жилээс сураг тарсан ч эргэн ирэлт нь салалт байв. 

Харин анхны нөхрийг тэр болгон мэддэггүй, яагаад салсан нь ч нууц хэвээрээ үлджээ. Жүжигчин бүсгvйн анхны нөхрийг Ариунболд гэдэг байсан бөгөөд тэдний дундаас нэг хөөрхөн охин төрсөн  бөгөөд тэрхүү охин нь одоо нас биед хүрч мөн л урлагийн хүн болжээ. Залуу үеийнхэн охиныг нь Mrs.M гэдгээр нь сайн таних эмэгтэй реппер аж.