Монголын нэрт удирдагч Ю.Цэдэнбалын хүү Ц.Зориг мэдээлэл хийж, Монгол Улсын төрийн нэрт удирдагч Ю.Цэдэнбалын музейг Улаанбаатар хотод байгуулахаар ажиллаж буйгаа зарлахын сацуу аавын маань хөрөнгийг 1990-ээд онд хууль бусаар хураасан тул буцаан олго. Би гэхдээ хувьдаа ашиглахгүй музейн зорилгоор л ашиглана хэмээн мэдэгдсэн билээ.

Тэгвэл энэ тухай УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү: "МАХН-ын Их удирдагч агсаны хүү Ц.Зорик хүндхэн байгаа нь үнэн. Ямар зардлаараа хил давж хэрүүл хийх. Женко түүний зардлыг нь төлөөд "Чи байраа ав. Бүх төлбөрийг нь төлнө. Байраа аваад надад зар. Аавын чинь дурсгалыг мөнхжүүлнэ" гэж хэлэхээр итгээд ирсэн нь түүний буруу гэж үү?" гэжээ.

 

Э.Солонго

сонин.мн