УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, А.Ариунзаяа нар "хаврын морин уралдааныг дэмжсэн ЗГ-ын шийдвэр"-ийг эсэргүүцэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хамгийн сүүлд 2017.03.15-ны өдөр Дүнжингарав хурдан морины уралдаан болсон. Тухайн үед шүүхээс хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг Засгийн газарт даалгасан байхад тухайн уралдааныг зохион байгуулж байсан. Гурван шатны шүүхээр хаврын уралдааныг хориглосон шийдвэр гаргаж, асуудлыг шүүхийн шатанд эцэслэсэн гэсэн үг.

Гэтэл Засгийн газрын өнөөдрийн шийдвэрээс харахад манай улсад хууль хэрэгждэг юм уу гэж гайхмаар үйлдэл боллоо. Засгийн газар хууль хэрэгжүүлэхгүй гэдгээ зарлалаа. Засгийн газар орон нутгийн удирдлагуудад хаврын уралдаантай холбоотой шийдвэр гаргах эрхийг шилжүүлсэн нь маш залжин, хүүхдийн эсрэг маш харамсалтай үйлдэл болж байна. Засгийн газар энэ шийдвэрийнхээ төлөө Үндсэн хуулийн цэц дээр очно. Уяачид хаврын уралдаанд бэлдэж магадгүй. Уралдаан болохгүй. Дахин шүүхэд хандана” гэлээ.