Улаанбаатар хотыг 15 жилийн хугацаанд 243 их наяд төгрөгөөр хөгжүүлэх ТӨЛӨВЛӨГӨӨ
2025/01/10
“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г баталж, хэрэгжүүлснээр иргэдийн амьдрах нөхцөл болон авто замын сүлжээнд дараах үр дүн гарна. Тухайлбал,
- Улаанбаатар хотын иргэдийн 91 хувь нь төвлөрсөн хангамжтай орон сууцанд, 9 хувь нь сайжруулсан амины сууцанд амьдрахаар төлөвлөсөн.
- Нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 8 ам.метрээс 35 ам.метр болгон нэмэгдүүлж, иргэдийн амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх тохилог орчныг бүрдүүлнэ.
- Авто замын сүлжээний бүтцийг хэвтээ 8, босоо 12, тойрог 3 замын бүтэцтэй байхаар төлөвлөж, 17.000 км замыг шинээр байгуулна.
- Оргил ачааллын үеийн дундаж хурд 9 км/цаг-аас 22.5 км/цаг болж нэмэгдэнэ.
- Багтаамж ихтэй нийтийн тээврийн сүлжээг бий болгож, өдөрт 1.2 сая зорчигч тээвэрлэж, нийтийн тээврийн хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлнэ.
“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г баталж, хэрэгжүүлснээр цахилгаан болон дулаан хангамжийн сүлжээнд дараах үр дүн гарна. Тухайлбал,
- Улаанбаатар бүсийн цахилгааны эх үүсвэр 1,169 МВт байгаа бол 2040 онд 5,408 МВт болж нэмэгдэнэ. Өсөн нэмэгдэх цахилгаан эрчим хүчний хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс, үлдсэн хувийг дулааны цахилгаан станцаас хангана.
- Улаанбаатар хотын дулааны ачаалал 3,820 МВт байгаагаас 7,480 МВт болж нэмэгдэх бөгөөд үүнийг хэсэгчилсэн дулааны эх үүсвэр 15 байршилд байгуулж шийднэ
Бат · 2025/01/11
Дөрвөн замын уулзварыг нэг түвшний бус болгож бодитой ажил хийхсэн
Зочин · 2025/01/11
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2025/01/10
ANUSN SHAALGYYLI80955877