Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эргүүлийн цагдаа, ахлах ахлагч Д.Батсайхан нь албан үүргээ гүйцэтгэж явахдаа амиа алдсан билээ.

Талийгаачийг өнгөрсөн баасан гарагт /2018.10.19/ сүүлчийн замд нь үдсэн юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, талийгаачийн ар гэрт нь байр олгохоо илэрхийлсэн байдаг. Тэгвэл өнөөдрийн /2018.10.24/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар талийгаач Д.Батсайханы эхнэр, дөрвөн хүүхэд болон өндөр настай ээжид нь орон сууцны дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан юм.

Энэ хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талийгаач Д.Батсайханы ар гэрт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Содон" хороололын чанх урд байрлах "Очир" хотхонд 60 ам.метр талбай бүхий хоёр өрөө байрны түлхүүрийг нь гардуулж өгөв.