УИХ-ын нэр бүхий гишүүд ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан нь тодорхой болсон билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тарахыг, УИХ дахь АН-ын бүлэг Засгийн Газрыг огцрохыг шаардаад буй юм. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан УИХ-ын нэр бүхий гишүүдийг зээлээ эргүүлэн төлөх шийд гаргасан бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн Сайд Б.Батзоригийг огцруулах шийдвэр гаргахаар болсон билээ.

Энэ бүхэнтэй холбоотойгоор ЖДҮ-ийн буюу ер нь хүү багатай зээл авсан нийгмийн цөөнхи хэрхэн мөнгө хүүлдэг тухай Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүгийн "Монгол HD" телевизийн "Хар хайрцаг" нэвтрүүлэгт 2017 онд оролцох үеэрээ тайлбарласныг хүргэж байна.

www.sonin.mn