Урьдчилан хорих төвд саатуулагдаж байгаад ихээхэн хэмжээний түлэгдсэн Баавар буюу Ш.Батбаярын хувьд нэгэн ийм бичлэг таржээ. Хип хоп холбооны ерөнхийлөгч тэрээр 35 хувийн,  гуравдугаар зэргийн түлэгдэлтэй Түлэнхийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Шүүхээс оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлээр 461 дүгээр ангид саатуулагдаад байсан Баавар энэ сарын 23-ны орой сахилгад байхдаа амьдаараа шатжээ. Түүнийг өрөөнд ганцаар нь оруулсан бөгөөд цахилгаан утаснаас масс өгч гал гарсан гэж ярьж байв.