МАХН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Ангарагийг цагдаагийн газраас залилангийн хэрэгт холбогдуулан эрэн сурвалжилж байсан талаар бид мэдээлж байсан.

Тодруулбал П.Ангараг нь 2016 оны долдугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, циркийн хажуу талын автомашины зогсоол дээр байсан иргэн Д.Мөнхбатын Лексус Жи Эс450  Эйч маркийн автомашиныг 33 сая төгрөгөөр худалдан авахаар тохироод аваад залилсан хэрэгт холбогдсон байна. Тиймээс уг хэрэгтэй холбогдуулан түүнийг  эрэн сурвалжилж байв. Тэгвэл энэ хэргий мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хурал 2018.12.10-ны өдөр болсон боловч хойшилсон юм. 
П.Ангарагт Эрүүгийн хуулийн 17.3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа.  Эрүүгийн хуулийн уг зүйл, заалт нь залилах бөгөөд түүнийг гэм буруутай гэж шүүхээс үзэх юм бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм байна. Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруугүй гэж үзэх юм бол цагаатгана. 
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.