Аймгийн хэмжээнд хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлж, хилчиддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор "Нэг баг-Нэг агт" аяныг амжилттай өрнүүлж байна. Тус аянд сумд, байгууллагууд идэвхтэй нэгдэж Улсынхаа торгон хилийг хамгаалахад тус нэмрээ үзүүлж байна. Аймгийн Засаг дарга, Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга Ш.Оргил энэхүү аянд нэгдэж өөрийн адуун сүргээсээ 2 агт морийг ХЦ-ийн 0243 дугаар ангийн захирагч хурандаа Х.Дамдинсүрэнд хүлээлгэн өглөө. Улсын маань торгон хил амгалан, хилчид маань соргог байгээ.