Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдаан 2018 оны 12-р сарын 05-ны өдөр хуралдаж аймгийн 2019 оны төсвийг хэлэлцэн баталлаа. Аймгийн Засаг даргаас бүх сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, аймгийн Хуралд сонгогдсон төлөөлөгчийн  хамт хүлээн авч уулзан аймгийн төсвийн төсөлд саналыг нь авсан тул төсөв батлах үеэр ойлгомжгүй асуудал болон санал зөрөлдсөн зүйл гарсангүй. Хуралд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Сэлэнгэ аймгийн 2019 оны төсвийн орлого, зарлагыг 73,492,400.7 мянган төгрөгөөр тус тус баталлаа.