....Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нар улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар бараг ТЭРБУМ шахуу төгрөгийн АВЛИГА авсан нь тогтоогдож, прокурорын яллах дүгнэлттэйгээр ШҮҮХ-д хэрэг нь шилжээд байна.
Одоогоос яг жилийн өмнө холбогдох газраас Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө,бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам доллар, 70.000 юань бэлнээр гарчээ. Энэ мөнгөнийхээ эх үүсвэрийг тэд тайлбарлаж чадаагүй учраас нэмэлт мөрдөн байцаалд явуулахад тэд нийт 21 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс 126 удаагийн үйлдлээр нийтдээ 700 гаруй сая төгрөгийг АВЛИГА-д авчээ. Авлигын мөнгө нь сейфэндээ багтахаа больсноос сүүлдээ иргэдийг "НИМГЭН БОЛГО" гэх шаардлага тавьснаар авлигаа юань долларт шилжүүлсэн байна.
Зөвхөн илэрсэн нь энэ болохоос цаана нь илрээгүй хэдэн ч төгрөгийн АВЛИГА авсныг тогтоох боломжгүй юм.
Хэрэг илрээд жил өнгөрч байхад хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, холбогдогчдыг гадуур шалгаж, хариуцсан ажилд нь өөр хүн томилоогүй, тэр ч бүү хэл Э.Аззаяа, Н.Баярсайхан нартай авлигаар авсан мөнгөө хуваадаг байсан зарим байцаагчид нь өнөөдрийг болтол ажлаа хийж байна. Иймээс тэдэнд авлига өгсөн аж ахуйн нэгж, иргэд гэрчилснийхээ төлөө маш их АЙДАС, ДАРАМТ дунд жилийг өнгөрөөлөө. Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын цаана нөлөө бүхий ЭРХ МЭДЭЛТЭН, улс төрч байгаа учраас хэрэг нь шийдэгдэхгүй байна гэдгийг тэд хэлж байна. Магадгүй эрх мэдэлтний болоод намын санхүүжилтэд уг авлигалын мөнгө зарцуулагдсан болоод өнөөдрийг болтол энэ хэрэг шийдэгдэхгүй байгаа гэх ХАРДЛАГА надад ч төрж байна. МӨНГӨ олох эрхэм зорилготой ийм хүмүүст төр нь тамгаа бариулчихаад бид чинь хүнсний аюулгүй байдлаа ХЭНД даатгах вэ?? Алсуураа энэ чинь таны миний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал шүү дээ!!!

Илүү дэлгэрэнгүйг “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” нэвтрүүлгээр өнөө орой буюу 2018.12.19-ны оройн 20:30 минутаас Ийгл ТВ-ээр хүлээн авч үзээрэй!!!!!

Сэтгүүлч Б.Отгон