Энэ сарын 13-ны өдрийн 20:30 цагт Сонгинохайрхан дүүргийн 23-р хороонд байрлах орон сууцны гадна таксины жолоочийг хүзүүн тус газарт нь хутгалсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тоёото приус-20 загварын автомашины жолооч эрэгтэй 44 настай Ө-г Цамбагаравын урдаас гар өргөн суусан эрэгтэй 28 настай З нь хүзүүнд нэг удаа хутгалж, хүнд бэртэл учруулаад хэргийн газрыг орхин зугтаажээ.

Уг хэргийг талаар мэдээлэл иргэнээс цагдаагийн байгууллагад “машин дотор үхсэн хүн байна” хэмээн  дуудлага ирсэн байдаг. Гэмт хэргийн дуудлага мэдээллээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалт хийсэн. Шалгалтаар хохирогч таксины жолоочийн машинд сэжигтэн З Цамбагаравын өмнөөс сууж улмаар тус дүүрэгт байрлах “Хангай” хотхоны гадна хүргүүлэн буухдаа хүзүүн тус газар нь хутгалсан нь тогтоогдсон байна.

Гэмт хэрэгтэн З нь Архангай аймгийн харъяат 28 настай эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд тооцоон дээрээс маргалдаж, таксины жолоочийг хутгалж гэмтэл учруулсан болох нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон. Хэргийн газраас зугтсан сэжигтэн этгээдийн ЦЕГ-ийн Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, хэрэг гарснаас хойш нэг цагийн дараа илрүүлэн дайчлан баривчилжээ. Сэжигтэн З-г Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гудамжинд алхаж явахад нь алба хаагчид баривчилсан тухай эх сурвалж мэдээлж байна. Хохирогч болох таксины жолооч болох 44 настай эрэгтэй Ө нь тухайн өдрөө яаралтай хагалгаанд орж, одоогийн байдлаар Цэргийн төв эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал хүнд хэвээр байгаа гэлээ. 

Дээрх хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтэнг саатуулан шалгаж байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10,1,2-т заасны дагуу “Хүнийг санаатай алах зорилгоор биед нь хүнд бэртэл учруулсан, мэсийн чанартай зүйлийг гэмт хэрэгт ашигласан зэрэг зүйл ангиар зүйчлэн шалгаж байгаа юм.