Түвдийн өндөрлөг бүс нутагт ургадаг энэхүү хар алим үнэн хэрэгтээ хүрэн улаан өнгөтэй. Учир нь газар зүйн тогтолын улмаас ийм төрлийн алим гарган авчээ. 

Өндөрлөг газар өдөртөө нарны гэрэл илүү их тусдаг учир зөвхөн Түвдийн Ниэнгчи гэх энэ л газар хар алимыг ургуулдаг байна. 2011 оноос эхлэн алимны модыг тарьж ургуулж, 2015 оноос анх алим ургуулан авчээ. Энэ жилийн хувьд 50 мянган кг хар алим тариалжээ. Хар алимыг 10 дугаар сарын сүүлээр зах зээл дээр борлуулж хоёр сарын дотор л нийт хураалтаа дуусгадаг гэнэ. Энэ алимыг голдуу 6-8 ширхэгээр багцлан зардаг бөгөөд нэг алим нь 50 юань орчим үнэтэй аж.