Манай нөхөр сүүлийн үед нэг л өөр сонин болчих юм хөндий. Унтахдаа хүртэл буруу харж унтана. Хувцас хунар бүх юм нь ер нь явахад бэлэн хүн шиг тусдаа.

Хөндий байдлыг нь тэвчээгүй яв, зайл гэж хэлсэн. Намайг тэгж хэллээ гээд надад гар хүрсэн. Тэгсэн хэрнээ яваагүй. уучлалт гуйсан болоод л үлдсэн. Харин 3 хоногийн өмнө экстэйгээ 5-6 минут ярьсан байхыг нь мэдээд хэлсэн. Онцийн юм яриагүй хүүхдээ асууж байна лээ. Угаасаа залгахаар нь би хэрэлддэгийн л гэсэн. Яг үнэндээ маш их гомдож байна. Бид 2-н дундуур ямар нэг юм байгаа юм шиг мэдрэмж төрөөд нэг л хүйтэн хөндий болчих юм.  Би өөрөө хүртэл гомдсондоо ч тэр юм уу юм ярих гэхээр амнаас үг гарч өгөхгүй. Ер нь яавал дээр юм болоо? өөрөө ч ойлгохгүй юм.