Этгээд төрхтэй дуучин Майли Сайрус болон жүжигчин Лиам Хемсворт нар зул сарын баярын өдрөөр нууцаар гэрлэжээ. Тэдний дотны найз болох Конрад Карр зөвхөн хамгийн ойр дотны хүмүүсийн хүрээнд болсон хуримын үдэшлэгийн фото зурагнуудыг өөрийн Instagram хуудсан дээрээ байрлуулжээ.

Зурган дээр Лиам смокинг өмсч, Майли задгай энгэртэй цагаан даашинз өмссөн байдалтайгаар хамтдаа бялуу зүсч байжээ. Үдэшлэг Майли болон Лиам нарын шинэ гэрт нь болж, ханан дээр нь Mr & Mrs гэсэн үгс бүхий бөмбөлөг өлгөөтэй байжээ. Хосууд 2016 оны 10-р сард сүй тавьсан ч хурим хийлгүй, хойшлуулсаар байжээ. Үүнээс гадна тэд салаад, эргэн нийлж байсан аж.