"Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ"-нд Монгол Улсын Засгийн газар болон "Оюу толгой" компанийн удирдлагууд гарын үсэг зурлаа.

"Оюу толгой"-н хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанитай "Оюу толгой", "Тавантолгой"-г эрчим хүчээр хангах асуудлаар тохиролцоонд хүрч, Засгийн газрын хуралдаанаар баталсан билээ. "Тавантолгой"-г түшиглэн 300 мегаваттийн хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих бөгөөд 2023 оны VI сард ашиглалтад орох ажээ. Мөн ирэх оноос "Оюу толгой"-н эрчим хүчний тодорхой хэсгийг дотоодоос хангана гэдгийг салбарын сайд Ц.Даваасүрэн мэдээлсэн. "Оюу толгой" төсөл одоогийн байдлаар 100 гаруй мегаватт эрчим хүчийг 160-170 сая америк доллараар БНХАУ-аас авдаг бөгөөд 2023 оноос 200 гаруй сая ам.доллар дотооддоо авч үлдэх боломжтой болох юм.