Сайн байна уу. Би нөхрийнхөө 2 дахь амьдрал нь юмаа. 1 хүүхэд урдны амьдралд нь бий. Би өөрийн хүүхдийн минь ах эгч шүү гэж санаж харьцдаг л даа.. энэ асуудалгүй ээж нь ч нээх оролцоод байдаггүй ч үе үе их юм нэхэх юм.

Би болохоор хэрэгцээтэй үед нь чадлаараа туслана гэсэн л бодолтой байдаг. Нөхөр маань тийм үед стрэсстэж заримдаа надад уураа гаргах гээд байдаг. 2р асуудалд бол нөхрийн орон нутгийн багын найзалж байсан хүүхэн чаат бичээд нөхрийг улаан цагаан өдөөд байх юм нөхрөөсөө салсан 2 хүүхэдтэй юм байна лээ.

Хүрээд ир анхны үнсэлтээ санаж байна уу, уулзая учрая буудалд орьё чи эр хүн байна даа 1 зориг гарга энтэр ...би нөхрийнхөө чаатыг санамсаргүй уншсан. Одоо гол нь яг тэр зүг рүү удаан хугацааны ажилд орох гээд байгаа. Амьдралд маань хэрэгтэй ч..айгаад байна аа эмэгтэй нь урин дуудаад байхад эрэгтэй нь яах бол бас эхнэрээсээ холдож үзээгүй удаандаа 14 хоног л болсон. Тэр хүүхэн яг тэнд нь байдаг.. би яах вээ Намайг мэдсэнийг нөхөр мэдээгүй байгаа. Уг нь чатынх нь хандлагыг харахад нөхөр нээх зөвшөөрөөгүй ч үгүй гэхгүй байсан. Гэрт хааяа муудлалцах үед тэрлүү чааталсан байдаг

Та нар маань яах байсан бээ Би шууд өөринхөө фб.с чи боль хүний нөхөр уруу татахаа би чамайг фэйсээр зарлана шүү гэлтэй биш Нөхөртөө зүгээр байхад хэрүүлийн сэдэв болгож сануулмааргүй байна. Фб.с нь блоклоод дугаарыг нь блоклолоо гэхэд хавь ойроос нь олоол мэдчинэ . Эцэстээ би буруудах гээд байдаг