Гэрэл зургуудыг MPA.mn

 

Эрүүл мэндийн яамнаас Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, Булган аймгийн эрүүл мэндийн төвд иж бүрэн тоноглогдсон зайн оношлогоо, явуулын эмнэлгийн тусламжийн таван автомашиныг өнөөдөр /2019.01.14/ хүлээлгэн өглөө.

 

Уг зайн оношилгооны автомашинууд нь зөөврийн компьютер, шээсний анализатор, дуран, цахилгаан чагнуур, цусан дахь сахар хэмжигч төхөөрөмж, оношилгооны дэлгэц бүхий иж бүрэн тоноглолтойгоороо давуу талтай юм байна. Мөн интернетэд холбогдон аль ч газраас Аймгийн төв болон Улаанбаатар хотын нарийн мэргэжлийн төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэг, Үндэсний оношилгоо, эмчилгээний төвд өвчтний биеийн байдал, шинжилгээний үзүүлэлтүүдийг газар дээрээс нь шууд дамжуулах аж. 


Ингэснээр хөдөө орон нутаг, алслагдсан сум, суурин газарт амьдарч байгаа нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ нэн шаардлагатай иргэд оршин суугаа газраасаа шууд нарийн мэргэжлийн эмчийн тусламж, зөвлөгөөг зайн оношилгоогоор авах боломж бүрдэж байна.

 

Г.Тэгшсүрэн

http://www.shuud.mn