Өнөөдөр Дорнод, Сүхбаатарын хойд хэсгээр их хэмжээний нойтон цас орно. Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, нутгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурна.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 мерт, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Тэрэлж голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +3...+5 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.