Хоёр сартай нярайг машинтай нь ачсан компанид хариуцлага хүлээлгэе
2014/02/19
Ийм нэгэн явдал болжээ. Нэгэн эмэгтэй хоёр сартай нярай хүүхдээ машиндаа унтуулж орхиод дэлгүүр орчихоод гараад иртэл машин нь алга байж.
Хүүхдийн эцэг эх сандран эрэл сурал болсоор нэг цаг гаруйн дараа машиныхаа сургийг гаргатал, нэгдүгээр эгнээнд тавьсан гээд ачилт гүйцэтгэдэг компани аваад одсон байжээ.Машинд байсан хүүхэд хоёр настай гэсэн мэдээлэл байсан.Энэ нь ташаа бөгөөд хүүхэд хоёрхон сартай нярай байжээ.Азаар хүүхэд бэртэж гэмтээгүй, тайван байж.Тиймээс нярай хүүхдээ машиндаа орхисон эцэг, эх чимээгүй өнгөрсөн аж.Тэгвэл хүүхэд дотор нь унтаж байгааг ч анзааралгүй ачаад явсан машин нь “Очух” ХХК-ийн мэдлийн Чингэлтэй дүүрэгт ачлагын үйлчилгээ үзүүлдэг машин байна.Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тодруулахад, “Манай харьяа 12 машинд хүүхэд ачсан асуудал байхгүй. Замын цагдаагийн газартай гэрээ хийсэн зургаан компаниас тийм асуудал гаргасан бололтой.Бид тэр компанийн талаар мэдээлэл өгч болохгүй. Тиймээс Замын цагдаагийн газраас энэ асуултад тодорхой хариу өгнө” гэж мэдэгдэв.
Одоогийн байдлаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн есөн ачигч машинаас гадна хувийн “Очух”, “Хас транс”, “Автогранд мастер”, “Тэнүүн Огоо”, “ВММЛ”, “Ачит сэлэнгэ” гэх компаниудын 21 ачигч машин нийслэл хотод нэгдүгээр эгнээнд дүрэм зөрчиж зогссон машиныг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэж байгаа аж.
Ачлагын компаниуд машиныг ачихдаа зургийг нь авч, хаалгыг нь лацдаад бүрэн үзлэг хийсний дараа ачдаг журамтай аж.Машинаа ачуулсан иргэн янз бүрийн гомдол гаргахаас болгоомжилж ингэдэг юм байна.Гэтэл машин дотор бүхэл бүтэн хүн унтаж байхад харалгүй ачаад явихжээ.Үүнээс харахад ачлага хийж буй компаниуд “Хүний машин ачаад нэлээдгүй ашиг олдог болохоор боломж л олдвол түргэн ачаад оддог” гэдэг иргэдийн яриа ортой бололтой.Хууль дүрэм зөрчин машинаа зөвшөөрөлгүй газар тавьсан нь буруу.Гэхдээ ачих гэж байгаа машинаа сайтар шалгадаггүй ачигчид ажлын хариуцлага алджээ.
Д.МЯГМАРДОРЖ
Зочин · 2015/03/27
Машин ачих ажил********** нь нийслэлийн удирдлагуудын хуулийн үндэслэлгүй гаргасан шийдвэр гэдгийг тогтоогоод байхад ачинаа гээд хууль, олон нийт, шударга өрсөлдөөний газрын шийдвэр зэргийг тоохгүйгээр улайран зүтгэж байна. Иймээс удаа дараа хуулиас гадуур шийдвэр гаргаж ард олныг бухимдуулж байгаа хотын удирдлагуудыг огцоруулах нь зүйтэй. Монголын түүхэнд мөнхөрсөн Сүхбаатарын талбайн нэрийг ирцын бүрэлдэхүүнгүй үеэр зориуд өөрчиллөө. Гэх мэтээр дурдвал хуулиа зөрчсөн болон, олон нийтэд дарамттай зөндөө шийдвэрүүд байгаа. Ачлагын оронд машины төлбөргүй болон төлбөртэй зогсоол гаргах талаар зөндөө ажил хэрэгжүүлэх юм бол хотын бөглөрөө, иргэдийн бухимдал багасахаас гадна дарга болох дуртай хүмүүст магадгүй нам нь унасан ч ганц нэг суудал олдож магадүй шүү дээ. Луйвар, дарамт шахалтаа нэмээд байвал эднийг огцоруулахын төлөө тэмцэцгээе. Хотын удирдлагууд гэхээр огцоруулж болохгүй хүмүүс гэж үү?