Суурин PC –ны эрин үе халагдаж оронд нь Notebook болон Ultrabook –ын эрэлт улам ихсэж байгаа өнөө үед бүх хэрэглээг нэг дор багтаасан Ultrabook танд хэрэгтэй л биздээ. Тэгвэл өнөөдөр танд Asus Vivobook ыг танилцуулж байна.

ASUS компани Тайван улсын алдарт брэнд мөн үйлдвэрлэгч юм. Электрониксийн чиглэлийн бүх бараа бүтээгдэхүүнг үйлдвэрлэдэг гэж хэлэхэд болно. Жилдээ 592 сая долларын орлоготой энэхүү компани нь сүүлийн үед зах зээлд хүч түрэн орж ирэх болсон. Ялангуяа хэрэглэгчдийн дунд компьютер үйлдвэрлэлийн чанараараа маш сайн үнэлэгдээд байгаа билээ.

Тэгвэл Vivobook хэрэглэгчдийн дунд ямар үнэлэмжтэй байгааг харцгаая!

Давуу тал : Windows 8 үйлдлийн системтэй сайн зохицож ажиллахаас гадна мөн түүний мэдрэгч нь маш сайн ажилладаг болохыг CNET ийн хэрэглэгчид баталж байна. Мөн хямд үнэтэйгээс гадна өнгө үзэмж гоёмсог

Сул тал: CPU ны загвар бага зэрэг хуучин бөгөөд сүүлийн үеийн хүчирхэг CPU –г бодвол арай удаан render, encode хийхэд CPU удаан .

         PC –ны дэлгэрэнгүй үзүүлэлт

Процессор

1.8GHz Intel Core i3-3427U

Шуурхай санах ой

4GB, 1,600MHz DDR3

Хатуу диск

500GB 5,400rpm

График карт

Intel HD4000

Үйлдлийн систем

Windows 8

Хэмжээ

11.9 x 7.9 inches

Өндөн

0.8 inch

Дэлгэцийн хэмжээ

11.6 inches

Цэнэглэгч

3.1/3.4 pounds

Категори

Ultrabook