САУДЫН АРАБ: Бин Ладены хүүгийн иргэншлийг цуцаллаа
2019/03/03
АНУ-ын Засгийн газар өнгөрөгч долоо хоногт алан хядах "Аль Кайди" бүлэглэлийн толгойлогч Осама бин Ладены хүү Хамза бин Ладены талаарх үнэн бодит мэдээлэл өгсөн хүн нэг сая ам.доллар өгөхөө амласан юм.
"Хамза онц аюултай террорист этгээд" хэмээгээд "АНУ-ын аюулгүй байдал ноцтой заналхийлэгч" хэмээн мэдэгджээ.
АНУ-ын тусгай хүчин 2011 онд Пакистанд нууц ажиллагаа явуулж, улмаар Бин Ладеныг амжилттай устгасан билээ.
Уг үйл явдлын дараахан Саудын Арабын эрх баригчид Бин Ладены гурван эхнэр болон хүүхдүүдэд нь иргэншил олгосон түүхтэй. Тэгвэл Вашингтоны дээрх мэдэгдлийн дараахан Саудын Арабын эрх баригчид Хамзагийн иргэншилийг цуцалж буйгаа зарлалаа.
Гэхдээ 30 настай Хамзагийн иргэншлийг цуцлах шийдвэрийг Риядын удирдлагууд 2018 оны арваннэгдүгээр сард гаргасан гэнэ. Тэд өнөөг хүртэл энэ талаар нийтэд мэдээлээгүй гэдэг нь нууц байна.
Хамза 2017 оны тавдугаар сард өөрийгөө "Аль Кайди" бүлэглэлийн толгойлогчоор сонгогдсон гэдгээ зарлаж, олон улсад тархсан Аллахын дайчдыг АНУ болон Саудын Араб тэргүүтэй орнуудад халдлага үйлдэхийг уриалсан юм.
Мөн өнгөрөгч онд 2001 оны есдүгээр сард халдлагыг үйлдсэн этгээдийн охинтой хуримласан гэдгээ АНУ-ын эрх баригчдад хандан мэдэгдсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
http://www.shuud.mn/a/506406