Хууль бусаар Хятад ажилчид оруулж ирдэг сүлжээг илрүүлжээ
2014/02/24
Хуурамч бичиг баримтаар Хятадаас хар ажилчдыг оруулж ирдэг томоохон сүлжээний сэжүүрээс хууль, хяналтынхан атгаад авсан гэх мэдээлэл гарлаа.
Энэ талаар өдөр тутмын “Өнөөдөр” сонин анх мэдээлсэн юм. Гадаадаас ажиллах хүч оруулж ирдэг компаниуд хуурамч баримт бүрдүүлдэг гэх мэдээллийн мөрөөр Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгалт явуулсан байна. Ингээд зөрчил илэрсэн зарим компанид эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж. Хуурамч бичиг баримтаар Хятад ажилчдыг оруулж ирдэг гэх хэрэгт дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсийн ажилтнууд ч холбогдож болзошгүй байгаа гэнэ.
Урьд нь нью.мн вэб сайт Хятадаас ажиллах хүч оруулж ирэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлдэг, гадаадаас ажиллах хүч оруулж ирэхдээ мөрдлөг болгодог хууль тогтоомжийг зөрчдөг тухай удаа дараа нийтлэлдээ дурьдаж байсан.
Хууль хяналтынханы шалгалтаар нэр бүхий хэд хэдэн компанийнхан гадаадаас ажиллах хүч оруулж ирэхдээ мөрдлөг болгодог хууль тогтоомжийг зөрчин, хуурамч бичиг баримт үйлдэх, дотоодын ажиллах хүчнийхээ тоог хуурамчаар нэмэгдүүлж, зохих байгууллагаас зөвшөөрөл авдаг байсан нь илэрсэн байна. Харин Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах албаны ажилтнууд албан үүрэгтээ хайнга хандаж байсан бололтой.
Тодруулбал, тус албаныхан аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгохдоо тухайн байгууллагын нийт ажиллагсдын тоонд эзлэх хувийг тооцох ёстой. Гэтэл үүнийг үл ойшоон, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэстэй байгуулсан хамтран ажиллах гэрээ гэх хууль бус бичиг баримтад үндэслэн, гадаад ажилчдад Монгол Улсын нутагт хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож байжээ.
Аж ахуйн нэгжүүдийн хууль бус үйл ажиллагааг шалгуулахаар Мөрдөх албанд шилжүүлээд байгаа бол хамтран ажиллах хууль бус гэрээ байгуулсан дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн албан тушаалтан болон нэр бүхий компаниудын удирдах албан тушаалтныг шалгуулахаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлээд байгаа гэнэ.
Ө.Амук
Зочин · 2014/02/25
хятад хүмүүсийг монгол иргэний үнэмлэх гаргаж өгдөг гэсэн цагдаагийн байгууллагад байдаг хүмүүс болон иргэний бүртгэлийнхэн ч холбоотой гэсэн
Зочин · 2014/02/25
sn bn sn ajillaj bn. osho ulam sn ajillah hujaa nariig mongoloos hooj gargah heregtei bn
Зочин · 2014/02/25
одоо наад дээгүүрээ оруулаад бга нөхдүүдээ илрүүлээчээ!цалинг нь ахиу өгөх юм бол монгол залуучууд ажилд ямар билээ?юун ХуЖаА
Зочин · 2014/02/25
одоо наад дээгүүрээ оруулаад бга нөхдүүдээ илрүүлээчээ!цалинг нь ахиу өгөх юм бол монгол залуучууд ажилд ямар билээ?юун ХуЖаА
Зочин · 2014/02/25
Улирлын чанартай барилгын ажилд ажилладаг Монголчууд хаана байна.Бүгд их дээд сургууль төгссөн дарга болох гэсэн хүмүүс ажиллах хүчний хомсдлыг далиндуулан мөнгө олж байгаа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийнхөн бол гэмгүй царайлсан ********нууд. Өнгөрсөн жил мэргэжилтэн бэлтгэсэн нэрээр худлаа олон компаниудын нэр дээр сургалт явуулсан гэж өчнөөн саяар нь төсвийн мөнгө идсэн хүмүүс тэр компаниудын нөхдүүд 50%ийг нь авсан гэж онгирдог юм билээ. Ийм маягаар мөнгө идүүлж байснаас гадаад ажилчдыг оруулаад ажлын байрны төлбөрийг нь сайн аваад хугацаанд нь буцааж байвал улс оронд ч хэрэгтэй байна даа
Зочин · 2014/02/25
Новшнууд, урвагчид
Зочин · 2014/02/25
Ene oruulax xeregtei geed bgaa noxor barilga baridag bololtoimaa. Naad xed chin Mobgolchuudig gemteeged bg****dee.
Оруулах хэрэгтэ · 2014/02/25
Хятад ажилчдыг оруулах нь зөвөө харин хугацаанд буцааж гаргахад нь сайн хяналт таваих ********длагатай ажилчид оруулж ирэх одоо гэмт хэрэг юм уу хаа****** юм харин наад хятад ажилчид манай бүтээн байгуулалтыг хийж гэхдээ санаа зоволтгүй наадуулын чинь цалин нь өсөөд манай компаниуд тэртээ тэргүй дийлэхээ байж байгаа
Зочин · 2014/02/25
ЭХЛЭЭД ДОТООДЫНХОО ЗАХ ЗЭЭЛИЙГ ХАМГААЛААД СҮҮЛД НЬ ГАДНЫ АЖИЛЛАХ ХҮЧИЙГ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ