УИХ-ын ээлжит бус чуулган ирэх Мягмар гарагт өндөрлөнө
2019/03/24
УИХ-ын ээлжит бус чуулганы ирэх долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
3 дугаар сарын 26-ны Мягмар гарагт 15.00 цагаас:
- Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлт;
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;
- Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал;
- Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хаалт.