Ардчиллын “алтан зарчим”-ыг устгаж, төрийн бүтцийг алдагдуулж, Үндсэн Хуулиа уландаа гишгэсэн үйлдэл бол УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүн болдог гаж зарчим юм.
Өнөөдөр ЗГ-т хэн ч хариуцлага тооцож, хяналт тавьж чадахаа болжээ. Парламентын засаглалтай гэж байгаа боловч бодит байдлыг харвал Гүйцэтгэх засаглалтай ч юм шиг л байна. Нэгэн шинэхэн УИХ-ын гишүүний хэлснээр УИХ-д захирагддаггүй засаг, төрд захирагддаггүй намтай болжээ. Энэ бол бодит үнэн. Намууд нь төрийн дээр гарч, ЗГ нь УИХ-ын гишүүний дээр заларчээ.
Шинэчлэлийн гэж байгаа өнөөдрийн засгийн газар ч мөн адил урьдын хэвээрээ л байна. УИХ-ын гишүүд ЗГ-т ороод суучихаар энд хяналт тавих боломжгүй болж сайд нар дур дураараа явцгаах нөхцлийг бүрдүүлжээ. Өнөөдрийн сайдууд бүгдээрээ монголын хамгийн баян хүмүүс учраас тэд өөрсдийн компанийнхаа төлөө ажлаад байна уу ч харагдаж байна. Мөн өнөөдрийн сайдууд бол намынхаа фракц, бүлэглэлийн толгойлогч нар юм.
Нэгэнт хяналт байхгүй бол энд шударга явагдах баталгаа байхгүй. Өнөөдрийн сайдууд бол бүгд том толгойтой. Тэд өөрсдийн хүссэн зүйлээ л хийж, хүсээгүй зүйлээ хойш нь тавьсаар ирсэн. Өнөөдөр сайд хийж байгаа хүмүүсийн ихэнхи нь өмнө ч сайд хийж л байсан хуучин хүмүүс байгаа. Тэд бол сайд болох л их дуртай хүмүүс. Тиймээс тэдгээр сайд болох дуртай хүмүүсийг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах санал гаргаж байна.
Тэд сайдаа хийгээд л явж байг. Үүгээрээ би юуг хэлэх гээд байна вэ гэхээр УИХ болон Засгийн газар хоёрыг салгаач гэдгийг ятгаад байгаа юм. Хэрэв ингэж шийдэхгүй бол засгийн газар хэтэрхий эрх мэдэлтэй болж сайд болгон ерөнхий сайд шиг томорцгоожээ. Тэд ажил хийж гавихгүй боловч сайд, яам болгон хажуудаа хар пиарчдыг ажилд авч шүүмжлэлээс хамгаалж, жаахан юмаа том болгож сенсаацлуулж байна.
Нэг харахад УИХ-ын гишүүн, дахиад харахад Засгийн газрын гишүүн эдгээр тэлээ хурга шиг гишүүн-сайдууд бол Х.Баттулга, Лу.Болд, Х.Тэмүүжин, Д. Бат-Эрдэнэ, Ч.Сайханбилэг, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, С.Оюун, Л.Гантөмөр, Ц.Баярсайхан, С.Эрдэнэ, Н.Батбаяр, Д.Ганхуяг, М.Сономпил, Ц.Оюунгэрэл, Я.Санжмятав гэсэн сайдуудыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татаж сайдын албан тушаалд хэвээр нь үлдээх хэрэгтэй. Мөн ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх ёстой зарчмыг нь хэвээр нь үлдээнэ.
Энэ зохицуулалтыг хийснээр данхайгаад, дураараа дургиад байсан ЗГ-ын барьж, хяналт тавьж ажиллуулах боломжтой болж байгаа юм. Мэдээж эдгээрийг УИХ-аас татсаны дараа жагсаалтаар орсныг нь жагсаалтын дараагийн хүмүүсийг оруулж, тойрогт өрсөлдсөнийг нь дараагийн олон санал авсан хүмүүсийг оруулж ирээд шийдэж болно.
Хамгийн гол нь УИХ, ЗГ тус тусдаа байх нь чухал. Тэгвэл хариуцлагатай, хулгай хийхгүй ажиллах бүрэн боломжтой.Мэдээж үүнтэй зэрэгцээд Үндсэн Хуулинд хийсэн "Дордуулсан долоон заалт"-ыг хүчингүй болгох хэрэгтэй.
Зочин · 2013/04/04
2-ын хооронд3-ын дунд түүхий өөх ч биш булчирхай ч биш дутуу алсан могой шиг хэдэн өгүүлбэрийг хэн ч бичиж чадах байх.Сэтгүүлч ухаантай юм бол мэдлэг боловсролоо дээшлүүлж байж хүнд хүрэх юм бичиж сур малаа.
Зочин · 2013/04/01
2000 онд Энхбаяр гэдэг хүн МАХН-ын болон төрийн эрх мэдлийг аваад ҮХ-д 7өөрчлөлт хийсний нэг нь УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн баййж болно гэж оруулсан явдал юм. Иймд ҮХ-аа өөрчилж байж гэмээн энэ алдааг засна. Одоогийн засгийн газар хуулийн дагуу байгаа нь үнэн. Өнгөрсөн арван хэдэн жил АН үүнийг өөрчлөе гэж МАН-д олон удаа тавиад бүтээгүй юм . Одоо харин МАН-ын тарьсан балгийг арилгах ёстой хүчин бол АН мөнөөс мөн.
Зочин · 2013/04/01
нөгөө их мөнгөө идэж чадахгүй болно гэхээр их хурлын гишүүнээс гарч чадахгүй байгаа юм
Зочин · 2013/03/29
zov zov