МАН-ын " МӨХӨЛ"
2019/04/19
-МАН-ын томчууд 2020 онд хаана хорогдох бол-
Ганцхан жилийн дараа 2020 оны УИХ-ын сонгууль явагдаж одоогийн төрийн эрх барьж буй МАН-ынхан эрх мэдэл, эд зүйлээсээ сална. Мэдээж энэ сонгуульд тус намынхан бүхий л анхаарлаа хандуулж дахин олонхи болохыг хичээхийг оролдох ч тэдэнд боломж байхгүйг ард түмэн сонголтоороо харуулах болов уу. Тэднээс ард түмэн залхсан гэсэн үг л дээ.
Яг үнэндээ 2016 оны УИХ-ын сонгуулийн амжилт У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарынх биш л дээ. Ингэж хэлэхийн учир нь тэд 2012-2016 он хүртэл гадаад дотоодод галуу шувууны мах идсэн шигээ алс холын америкт тансаглаж явсан хүмүүс. Нам нь ялж УИХ-д олонхи болонгуут “ Энхрий хайрт нам минь” хэмээн алга ташин гүйн ирж одоогийн энэ их амжилт эрх мэдэл, албан тушаал гээд бүхий л зүйлийг цогцоор нь авчирсан журмын нөхдөө тэврэн үнсэж нүүр амыг нь шүлсдэн эгээтэй л сөгдөж мөргөж байсан тухайг хэвлэлүүд дурдаж л байсан. Ямартай ч нөхцөл байдалтай сайтар танилцсан нөхдүүд, ялалт авчирсан нөхдийнхөө амжилтыг аажмим аажмаар булаах барбарис төлөвлөгөөг зохион байгуулж ийнхүү жил хагасын дараа тэднээс бүх зүйлийг нь нэг нэгээр нь булаасаар өнөөгийн энэ том, том албан тушаалд сууж энэ зуунд байгаагүй гутамшигтай шившигтэй, хүн чанаргүй үйлдлүүдийг харуулсан. Тэд өөрсдийнхөө энэ үйлдлийг “ШУДАРГА ЁС” хэмээх гоё үгээр ПЛАКАТАА ард түмний тархийг 360 градус эргүүлэн өөрсдийгөө бүхнийг чадагч, манлайлагч, луйварчдаас эх орноо хамгаалсан баатарлаг удирдагчид хэмээн тунхаглах болсон. Тэгвэл тэдний энэхүү үйлдийг ердөө ганцхан жилийн дараа буюу 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа ард түмэн хийгээд УИХ-д шинээр орж ирсэн гишүүд шүүн тунгаан хэлэлцэж тэднийг буруутгах болно.
Учир нь тэд УИХ-ын 75 гишүүний эрх мэдэл болон Монголын ард түмний итгэл найдварыг ганцхан хүнд бэлэг болгон өгсөн нь удахгүй тэднээс ард түмэн ял асуух болно гэдгийг Зууны мэдээ сонины өнөөдрийн дугаарт ийн онцолсон байв. Тус сонинд бичсэнээр “Г.Занданшатар дан ганц УИХ-ын даргын эрх мэдлийг нөгөөх хоёртоо шилжүүлсэн бус УИХ-ын 76 гишүүний эрх. Монгол Улсын 1.4 сая сонгогчийн саналыг хоёрхон хүнд өгчихлөө. Нэг үгээр, Г.Занданшатар бэрс гарснаа мэдээгүй шатрын нэг муу хүү байж. Учир нь тэрээр хүүгийн нүүдлээр нүүсээр УИХ-ыг дуусгалаа.
Энэ хүн Монгол Улс хэмээх шатрын өрөг дээр бэрс гарсан ч бэрсийн нүүдлээр “топтож” чадсангүй. Аюулгүйн зөвлөл хэмээх аймаар нэрний ард нуугдсан хоёр хүний далайхад нь далд орж, даллахад нь ил гардаг “шатрын хүү” болсон байна.
Тиймээс хэдхээн жилийн дараа Г.Занданшатар гэдэг хүн Монголын түүхэнд тод хараар тэмдэглэгдэж таарна. Тэрээр ингүүлэх үйлдлийг энэ 76-хан хоногт хийчихлээ” хэмээн ирээдүйд буюу 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа одоогийн болж буй нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж тэднийг Монголын түүхэнд хараар бичигдэх хүмүүс хэмээн тодорхойлсон нь яалт ч үгүй үнэн. Энэ үг худал үнэн болохыг харах цаг тун ойртож байна даа. Хатуухан хэлэхэд уг нам мөхөх үү, сэхэх үү гэдэг хүндхэн сонголтыг хийнэ гэсэн үг.
Х.Маргад
www.Erennews.mn
hi · 2019/04/20
Хөгийн юм биччээд ард түмнийг үнэмшин гэж бодсон юм байхдаа зайлуул
zochin · 2019/04/19
za bitgii uran dongod.. zvgeer ajilaa hiij bgaa hvmvvsiig hagaralduulah gsn orowdoltei oroldlogo l bshd.. mongolchuud teneg bish shv ''malaa''
Зочин · 2019/04/19
эд нар бүтэхгүйэ
зочин · 2019/04/19
МОНГОЛ ТӨРИЙН БОДЛОГО ГЭЖ ОГТ БАЙХГҮЙД ХАМАГ УЧИР БАЙГАА ЮМ. ТӨРИЙН НЭР ХҮНД БАЙХГҮЙ БОЛСОН ШАЛТГААН НЬ ТӨРД АЖИЛ ГОРИЛОГСОД МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ БИШ, ЗҮГЭЭР Л ТӨРИЙН АЛБАНД ЦАЛИНТАЙ АЖИЛ ХИЙХИЙН ТУЛД, ҮҮНИЙГЭЭ ДАРААГИЙН СОНГУУЛЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХЫН ТУЛД ЗОРИЛГОО БОЛГОЖ БАЙГАА БОЛОХООС НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ХАНГАХ ҮҮРГЭЭ ОГТ МЭДДЭГГҮЙД БАЙГАА ЮМ. ҮЕ ҮЕДЭЭ ИЙМ БАЙГАА УЧРААС УЧРАА ОЛОХГҮЙ, БЭЛТГЭГДЭЭГҮЙ БОЛОВСОРЧ МЭДЛЭГЖЭЭГҮЙ ЖУЛДРАЙНУУДАД ИТГЭХ ИТГЭЛ ИРГЭДЭД БИЙ БОЛОХГҮЙ БАЙГАА ЮМ.СОНГУУЛИЙН ЯЛАЛТЫГ ЭРХ БАРЬЖ БАЙГАА НАМ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГААД НЬ ИРГЭД ДАРААГИЙН СОНГОЛТОО ХИЙЭГ БОЛОХООС МАН ЭРИЙН САЙНДАА 65 СУУДАЛ АВААГҮЙ ЮМ. МИ ЗҮҮДЛЭЭ Ч ҮГҮЙ БАЙХАД МАН 65 СУУДАЛТАЙ БОЛСОН НЬ МАН-ЫН ГАВЬЯА ОГТ БИШ ЮМ. МАРГААШ МӨН ЧАДВАРГҮЙГЭЭ ХАРУУЛЖ ТАНИУЛЖ БАЙГАА БОЛОХООР ДАРААГИЙН СОНГОЛТОО ИРГЭД ӨӨРӨӨР ХИЙХЭД ХҮРДЭГ. УЛСАА ӨӨРЧИЛЖ МЭДЛЭГ СЭТГЭЛЭЭ ГАРГАЖ ИРГЭДЭЭС СОНГОЛТОО АВДАГ БОЛОХООС ОРОН НУТГИЙН СОНГУУЛИАР ГАРСАН БЭЛТГЭГДСЭН ЛУЙВАРЧДААС СОНГУУЛЬ ШАЛТГААЛНА ГЭЖ ТООЦООЛЖ БАЙГАА НЬ ОДООГИЙН МАН-ЫГ ТОДОРХОЙЛЖ БОЛНО.
БАТ & БАТ · 2019/04/19
ҮҮНИЙГ ВАНГАДАХ ГЭНЭ ! НАМЫГ НЬ , ЖИРИЙН ОЛОН ГИШҮҮДИЙГ НЬ ҮЗЭН ЯДААД ЯАХ ЮМ ! , ЕР НЬ АЛЬ Ч НАМ , ЖИРИЙН ГИШҮҮДИЙГ ҮЗЭЛ БОДЛЫН НЬ ТѲЛѲѲ ГУТААН ДОРОМЖЛОХ НЬ НААНАДАЖ ЁС ЗҮЙГҮЙ Л ХЭРЭГ , ҮГҮЙ ДЭЭ Л БОЛОВСРОЛ ЭНЭ ТЭРЭЭ ХАРУУЛЧИХАЖ БАЙГАА ХЭРЭГ ! , ГАГЦХҮҮ НАМЫГ УДИРДАЖ БАЙГАА УДИРДЛАГУУДААС ҮНДСЭНДЭЭ ХАМААРДАГ , ТЭД ЗѲВ БОДЛОГО ЯВУУЛВАЛ БҮГДИЙГ НЬ ДЭМЖИХЭД БЭЛЭН ТЭР ЭНЭ НАМ ГЭХГҮЙГЭЭР !
Олон хүн ингэж хэлж бгаа · 2019/04/19
Би лав дахиад хэзээ ч МАН санал өгөхгүй
Zochin · 2019/04/19
Ene zasag chini sain ajillaj baigaa yum bish uu
Зочин · 2019/04/19
Маргад гэж хөөрхий нэг мал аж ахуй л бна. Бөгс долоогч
зочин · 2019/04/19
Маргад дүү минь чи яаж бодоод АН намыг сонгуульд ялна гэж бодов яаж ч бодсон МАН ялна
Өвгөн · 2019/04/19
Маргад хэмээгч мал аа. мөн горьд воо.Бусад намд зусардаж их хуралд шургалж идэж цуслахыг мөрөөдөө юу ?