Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монголын багш нарын VII их хурлыг энэ сарын 11-12-нд Төрийн ордонд зохион байгуулсан. 
Монгол Улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсэж бий болсноос хойш Монголын багш нарын их хурлыг 6 удаа зохион байгуулсан бөгөөд харамсалтай нь энэ үер нэгэн багш амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хурлын сүүлийн өдөр буюу энэ сарын 12-нд Завхан аймгийн Жаргалант цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Б нь хурал дуусахад ухаан алдсан байдалтай байжээ. Улмаар түргэн тусламж дуудсан бөгөөд энэ сарын 17-ны өдөр цус харвалтын шалтгаанаар амиа алдсан байна.