Б.Хурц ял завших уу
2019/04/29
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын Мөрдөн байцаах газрын мөрдөгч, хурандаа Б, дэд хурандаа У болон ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх албанд офицероор ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, Б.Хурцын хадам дүү Ү.Отгонбаяр, хорих ангийн төлөөлөгч, ял эдэлж байгаад суллагдсан Итгэл нарыг цагдан хориод байгаа.
Тэдний араас Тагнуулын ерөнхий газрын дарга асан, бригалдын генерал Б.Хурцыг хойшлуулашгүйгээр цагдан хорьсон талаар бид мэдээлсэн билээ. Түүүнийг цагдан хорих 48 цаг дуусахаас өмнө шүүхээс 15 хоног цагдан хорих шийдвэр гаргасан.
Өөрөөр хэлбэл, Б.Хурцыг хуучин эрүүгийн хуулийн 133-р зүйл буюу Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих гэсэн зүйл ангиар шалгаж байгаа юм. Түүнийг 2012 оноос хойш шалгаж байгаа гэдгийг АТГ-аас мэдээлсэн. Тиймээс Б.Хурцыг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар бус 2012 оны Эрүүгийн хуулиар “яллах”-аар төлөвлөөд буй.
Хэрвээ Б.Хурцыг үнэхээр гэм буруутай гэж үзүүхээс үзэх юм бол шинэ эрүүгийн хууль, хуучин эрүүгийн хуулиа харж байгаад аль нь Б.Хурцад хөнгөн тусахаар байгааг нь харьцуулаад яллах болно. Тодруулбал, Хуучин эрүүгийн хуулийн 133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулийн 21.13.1.Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Нөгөө талаас Б.Хурц нь мөрдөн байцаалтын явцад нууцын зэрэглэлтэй зүйл ярих учраас ТЕГ-ын даргаас зөвшөөрөл хүсч байгаа нь хэрэгт гаднаас нөлөөлөхийг завдаж байгаа үйлдэл гэж хардахаар байна. Нэгэнт хэрэг нууцын зэрэглэлээс гараад байхад ийнхүү улсын нууцыг ярихгүй гэх нь хэр зохистой үйлдэл вэ? Гэдэг нь бодох асуудал.
Яллахаас өмнөх нэг асуудал бол хэрэг хөөн хэлэлцэх хугацаа. Хэрвээ хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусах юм бол гэм буруутай нь мөрдөн байцаалтын явцад нотлох баримтаар нотлогдсон байсан ч гэсэн ял завших бололтой.
zochin · 2019/04/29
Guitsetgekh ajliin khuuli zurchikhuus gadna khumuusiin mungu litsenz deeremdsen, khilseer khun khelmegduulsen asuudluudiig ni khelmegdsen khumuus ni eruugiin tsagdaad gomdoloo gargasan gesen teriig yakhuu bas zavshuulakh uu, yamar ch tokhioldold ene novsh uiliin uree edelnee gaigui
Зочин · 2019/04/29
Хялар ХУЛАН найрагчийн нууц амраг нь шүү дээ ЭНЭ Хурц хулгайч чинь
zovhin · 2019/04/29
Зоригийн ар гэр мөн Монголын ард түмэн харж байхад ял завших гэж байхгүй байхаа